Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй Б орцноос гарч яваад ухаан алдан унаж биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач ахуйн хэрэглээний хий үнэртсэний улмаас амиа алдсаныг тогтоожээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Э.Төгс