Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аяныг анх удаа зохион байгуулж байна. Тус аян нь Улаанбаатар хотын 152 хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгжийг хамруулж иргэдийг ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор хийгдэж буй аж.
Аян энэ сарын 1-нээс эхлэн 7 сарын хугацаатай үргэлжилж, шилдэг хороо, шилдэг орон сууц, шилдэг өрх зэрэг номинациар байр эзлүүлэх юм байна.