Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдан хорих байрнаас энэ сарын 2-3-нд шилжих шөнө хоёр хоригдол оргосон хэрэг гарсан. Тус аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан оргодлуудыг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарч амжаагүй байхад нь олж баривчилжээ.
Цагдан хорих байрнаас оргосон Б.О, Э.О нар нь тухайн шөнө 02:30 цагийн үед цагдан хорих байрнаас оргосон бол гуравдугаар сарын 3-ны үдээс өмнө хээр бүгж байхдаа баригдсан байна. Тэд нэг камерт хоригдож байсан бөгөөд нэг нь хүн амины хэрэг, нөгөө нь хүчингийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байжээ.