“Байгалын гамшигийн эсрэг” (“Антистихия) төвөөс Дэлхий дээр 2018 онд хэдэн арван соронзон шуурга тэдгээрээс хоёроос дөрөв нь маш хүчтэй байж болзошгүй талаар мэдээллэжээ. Нарнаас цацруулсан өтгөрсөн плазмууд дэлхийн соронзон бүрхүүлийг ”цохиход” Дэлхий дээр соронзон шуурга үүсдэг. Хордогдсон хэсгүүд нь геосоронзон долгион үүсгэх шалтгаан болдог. Хэрэв тэдгээрийн хүч нэмэгдвэл цахилгаан төхөөрөмжүүдэд дайн зарлах бөгөөд юуны өмнө радио холбоо болон цахилгаан сүлжээнүүд тасрах болно.
“Эрдэмтдийн тооцоолсноор 2018 онд 20-35 геосоронзон шуурга болох магадлалтайгаас хоёроос-дөрөв нь хүчтэй ба маш хүчтэй байж болзошгүй гэнэ. Дээд түвшний ангилалд (extreme) хамаарах шуурганы үүсэх магадлал 5%-гэж РИА Новостид байгаа баримтанд дурьдагджээ.
Өндөр эрчим хүчтэй электронуудын урсгал тогтмол өсөх бөгөөд тэдгээрийн зарим нь нилээд урт (тав буюу түүнээс дээш өдөр) үргэлжлэж болзошгүй бөгөөд геостационар электроник болон нам орбитод ажиллаж буйхийхэл дагуулуудад муугаар нөлөөлж болох юм. “Электроны өсөлтүүд нь дараа жилд сансрын цаг агаарт маш аюултай нөхцөл болж магадгүй юм” гэж уг таамаглалд онцолжээ.
“Антистихия” төвийн мэдээллэснээр 2017 оны 12 сарын 1-нээс нэгдүгээр сарын 1-хүртэл Дэлхий дээр 29 соронзон шуурга илэрсэн бөгөөд тэдний хоёр нь хүчтэй харин нэг нь маш хүчтэй гэж тэмдэглэгдсэн. Урьд өмнө гурав дахь нь 2018 оны гуравдугаар сард Дэлхийг соронзон шуурга бүрхэнэ гэж мэдэгдсэн. Геосоронзон үүсэл гуравдугаар сарын 14, 16 ба 17-д байж болзошгүй учир нь энэ хүртэл сулавтар соронзон шуурга хоёрдугаар сарын 19-нд тэмдэглэгдсэн харин хамгийн эхний мэдээлэл нэгдүгээр сарын 15-нд тэмдэглэгдсэн юм.
Ц.Пүрэвдорж