Дөрвөн жилд нэг болдог
сонгууль дөхөхөөр төрийн түшээд маань түмэн олондоо жигтэйхэн \”хайртай”
болчихдог. Өндөр суудалд сууж басхүү хоёр, гурав бүр түүнээс олон сонгогдоод
ирэхээрээ улам л дээшээ хөөрч, газарт байгаа ард түмнээ харахаа байчихдаг.
Харин сонгууль дөхөхөөр л дуртай дургүй газарддаг. Ингэх нь тэдэнд өөрсдөд нь
ихэд ядаргаатай санагддаг гэсэн. Ямар сайндаа л дөрвөн жилд нэг удаа газарт
буухаас залхаж бүрэн эрхийн хугацаагаа 5, болж өгвөл тэрнээс олон жил болгохоор
\”Эцэг хууль”-д хуруу дүрж эхэлсэн.
Үндсэн хуулианд хэдий чинээ гар дүрнэ төдий
чинээ буруу замаар явдаг бөгөөд Америкийг шүтдэг манай эрх баригчид нэгэнтээ \”АНУ
200 гаруй жилийн өмнө баталсан Үндсэн хуулиа одоо ч өөрчлөөгүй, тиймдээ эрх
чөлөөний орон болсон” хэмээн хэлж байсан. Тэгвэл сонгууль дөхөхөөр ард түмэндээ
хайр зарладаг төрийн түшээд маань бие биенээсээ өрсөн өөр өөрсдийн сурталчилгаа
хийгээд эхэллээ. УИХ-ын гишүүд машин гарахгүй өдөр автобусаар ажилдаа явж байна
хэмээн селфидэж, сонгогчдоо гар утасны үнэгүй нэгжээр цуглуулан уулзаж сонгуулийн
сурталчилгаандаа орж байхад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эмнэлэгт дугаарлан сууж
сонгуулийн сурталчилгаандаа оров.
Ц.Нямдорж гишүүний бие чилээрхэж Хоёрдугаар эмнэлэгт
очиж, эмчид үзүүлэхээр дугаарлан суусан нь энэ аж. Эрх
мэдэл, албан тушаалаараа түрүү барин эмчид дугааргүй үзүүлж, гадаадыг зорьдог
манай төрийн түшээдийн дотроос Ц.Нямдорж гишүүний энэ үйлдэл жирийн бидэнд
нэлээд содон харагдав. Яг ийм дүр зургийг манайхтай нэлээд төстэй 3 сая хүн
амтай, хөдөө аж ахуйн орон болох Латин Америкийн Уругвай Улсын экс Ерөнхийлөгч Хосе Мухикаүзүүлсэн бөгөөд өнгөрөгч гуравдугаар сард албан тушаалаасаа буусан 80 настай
түүнийг \”Дэлхийн хамгийн ядуу
хэрнээ хамгийн бахархмаар Ерөнхийлөгч” хэмээн дэлхий нийт үнэлдэг.
Хосе Мухика Ерөнхийлөгч
байхдаа жирийн иргэдийн адил эмнэлэгт дугаарлаж, хангалуун биш амьдралтай ч
цалингаа ядууст хандивлаж, ард иргэдтэйгээ хөл нийлүүлэн жижиг байшинд амьдарч,худгаас ус зөөж, ногоо
тарьж, ямаа маллаж амьдарч, өдгөө ийм амьдралаар
амьдарч байна. Ямартай ч, Ц.Нямдорж гүшүүний энэ үйлдлийг хэрэгт дуртай жиргээч
цахим ертөнцөд оруулсан нь нэлээд ярианы сэдэв болж \”Бие
нь жинхэнээсээ өвджээ” гэх нэгэн байхад, \”Сонгуулийн шоу” ч гэх нэгэн
байна. Гэхдээ түүнийг авсан авлигадаа барьцаалагдан дуугүй суудаг гишүүдийн
хажууд хэний ч шантаажинд орохооргүй гэдгээ үг, үйлдлээрээ харуулдаг хэмээн
үнэлдэг юм.
Э.Төгс