Манай улсад мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэхэд татан оролцуулах, зохион байгуулах, орон байраар хангах зэргийг хуулийн дагуу хатуу хориглодог. Тэр ч утгаараа хууль хяналтын байгууллагынхан биеэ үнэлэгчидтэй сүүлийн 20 гаруй жил тэмцэж буй юм. Харамсалтай нь биеэ үнэлэгчид болоод тэднийг орогнуулагч зочид буудлууд болоод саун, массажны газрууд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр энэхүү хууль бус бизнесийн арга ч улам нарийссаар буй юм. Тэгвэл цагдаагийн байгууллагад биеэ үнэлж байгаа охидын тухай хэд хэдэн мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, \”Сувд” халуун усны газарт бусдын биеийг үнэлүүлээд байна” гэсэн мэдээлэлийн дагуу цагдаа нар шалгахад 41 настай эмэгтэй Б нь 31 настай эмэгтэй Э, 24 настай эмэгтэй Б нарын биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Мөн \”Натур” худалдааны төвийн зүүн талын \”НоteI” зочид буудлын хонгилд 27 настай эмэгтэй М нь массаж хийдэг нэрээр биеэ үнэлж байжээ. Түүнчлэн \”Амрах агшин” сауны газарт 20 настай эмэгтэй М, 29 настай эмэгтэй Т нар биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.