Монголын хамгийн чадварлаг хувцас дизайнеруудын нэг Азийн шилдэг дизайнер Отгонжаргал зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинзыг бүтээдэг хувцас загварын хамгийн дээд чиглэл болох Hаute Couture чиглэлээр бүтээлээ урладаг билээ.
Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг жил дараалан хүлээдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид төдийгүй тансаг, гоёмсог бүтээлийг таалдаг эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан шинэ жилийн, гоёлын хосгүй даашинзны загваруудаа O Couture-2016 High fashion show-гаар толилуулах гэж байна.
Мөн саяхан дизайнер Отгонжаргалын урласан даашинзаар гоёсон мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн Австрийн Вена хотод болж байгаа \”Miss Earth” буюу Эх дэлхийн миссийг шалгаруулах тэмцээнд 95 орны бүсгүйчүүдээс хамгийн шилдэг \”Үдшийн гоёлын даашинз”-тай миссээр шалгарсныг дуулгахад таатай байна.
O Couture – 2016 High fashion show-ны ерөнхий зохион байгуулагчаар O Couture Fashion Salon, Глобал Маркетинг Медиа Групп , Монголын Загвар Урлагийн Холбоо болон Монгол HD TV, Porsche мөн арга хэмжээг тансаг болор гэрлийн бүрхүүлээр чимэх SooLight, Данийн үнэт эдлэлийн Dyrberg/kern брэнд, Quintessentially Mongolia болон The diamond house үзэсгэлэн гарган хамтран ажиллаж байна.
Мөн энэ үдэш сонгодог дуурийн дуучин Уянга, этник хөгжмийн Behi хамтлаг, дуучин Наагий, Агиймаа, Болор-Уянга болон VR хамтлаг зэрэг уран бүтээлчид арга хэмжээнд ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлэн уран бүтээлээ толилуулах бөгөөд улаан дарс, амтат зууш болон сонирхолтой хөтөлбөр бүхий хүлээн авалтанд оролцож нэгэн үдшийг мартагдашгүй тансаг өнгөрүүлэх болно.
Шинэ жилийн үдэш эрхэмсэг бүсгүй та өөрийн эрхэм дээд үнэ цэнэ, хосгүй үзэсгэлэнт төрхийг тань илэрхийлэх тансаг, цор ганц гоёлын даашинзаар гоёхыг хүсвэл O Couture – 2016 High fashion show-нд хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна. Тасалбарын тоо хязгаартай тул та амжиж захиалаарай.
Тасалбар худалдаалах цэгүүд:
– Ноён зууч 1900-1950 /үнэгүй хүргэлт/
– Zaisan Square-ын 1 давхарт Diamond House
– Continental Hotel 2 давхарт
– Зайсан Оргил шилтгээн, Loriblu Shop
– Corporate Convention Centre, O Couture–2016 High fashion show дээр /2015.12.03нд 11-20 цаг/
Тасалбарын үнэ: 70,000₮; 100,000₮
Аfter party: at MINT club
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудаснаас үзэх боломжтой.
Facebook event: \”O\” Couture high fashion show 2016