Энэ юу болоод байна вэ? Сонгууль эхлээгүй биз дээ. Эсвэл эхэлчихсэн юм уу.
Зам тавьсан хэний гавьяа вэ гэж асуух юм. Асууж болно. Гэхдээ ийм асуулт тавих цаг нь болоогүй л юм шиг санагдах юм. Мөн хэний гавьяаг асуух нэрээр энэ сурталчилгааны самбаруудыг хэний мөнгөөр түрээслэсэн бэ гэж эргүүлэн асуумаар байх юм. Үүнээс улбаалан хэдэн хэдэн асуулт гарч ирж байна.
Тодруулбал, Хэдэн гавьяа асуухын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг зарцуулсан бэ. Эдийн засаг хямарсан тухай хэн өдөр шөнөгүй ярьж байгаа вэ. Хэн хаа хамаагүй зүйлд зүйлд мөнгө зарцуулаад,хэн нь хямралтай хэмээн бүсээ чангалж сууна вэ.