Баян-Өлгий аймагт идлэг шонхор шувууг ОХУ руу гаргахаар завдсан хэрэг гарчээ. Тодруулбал Улаанбаатар хотын харьяалалтай А гэх казах залуу нутгийн хоёр хүнд найман шонхор шувууг хилээр гаргуулахаар хуйвалдсан аж. Улмаар арабуудтай үгсэн хуйвалдаж уулаар хил давуулах гэж байсныг өнгөрсөн сарын 25-нд хилийн тагнуулынхан илрүүлсэн байна. Уг шонхор шувуудыг Булган аймгаас барьсан гэдгээ тэд хүлээсэн бөгөөд шувуудыг байгальд буцаан тавьжээ.