-Малайзын талаас
Н.Золзаяагийн талаар анх удаа дэлгэрэнгүй мэдээлэл хийв-
Хар тамхины асуудалд манайх шиг зөөлөн ханддаг орон байдаггүй бөгөөд Малайз
зэрэг улсуудад шууд л цаазын ял оноодог. Ямар ч өршөөлгүйгээр ар дагз нь
бууддаг аймшигтай энэ ялаас азтай гэмээр мултарсан хүн бол Монгол Улсын иргэн
Н.Золзаяа билээ. 26-хан настай энэ эмэгтэй одоогоос бараг гурван жилийн өмнө
буюу 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн шөнийн 01:30 минутын үед Малайзын Селангор /Selangor/ мужийн Субанг Жайя /Subang Jaya/ хотоос баривчилжээ.
Тухайн үед түүнээс 278.6
гр героин, 85 гр моноацетилморфин илрүүлсэн байна. Ингээд бараг 3 жил Малайзын
шоронд саатуулагдаж, басхүү цаазын ял сонсч сэтгэл санааны гүн хямралд орсон
Н.Золзаяа үнэндээ ямар ч буруугүй байсан аж. Тодруулбал, түүнд дээрх хар
тамхийг Б.Халиун хэмээх Монгол эмэгтэй өгсөн бөгөөд уг зүйлийг юу байсныг нь
мэдээгүй гэж 2013 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Малайзын шүүхийн өмнө
Н.Золзаяа мэдүүлсэн аж.
Тухайн үед Н.Золзаяа нь Малайзын Олон улсын бизнес,
менежментийн хувийн коллежид сурдаг байсан бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан
түүний найз залуу, Малайзад Мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг 23 настай Г.Барсбаатарыг мөн буруутган
шалгасан байна. Тэгвэл Н.Золзаяагийн цүнхэнд хар тамхи хийсэн хэмээх Б.Халиун
нь Малайз төдийгүй Азид зартайд тооцогддог хар тамхины наймаачин аж. Баянжаргалын
Халиун болон түүний төрсөн эгч Баянжаргалын Хулан нар нь Малайзын хар тамхины \”Алтан
гурвалжин” хэмээх мафийн бүлэглэлийн гишүүд бөгөөд олон ч нутаг нэгтнүүдийнхээ
амь амьдралаар тоглосон хүмүүс аж. Гэхдээ хамгийн хачирхалтай нь, Малайзын тал
Б.Халиуныг сулласан бөгөөд цаг хугацаа нь Н.Золзаяаг сулласантай бараг таарч
байгаа нь нэлээдгүй анхаарал татаж байна.
2007 оноос хойш хар тамхины бизнест хөл тавьсан
Б.Халиун, Б.Хулан нарыг Малайзын албаныхан Н.Золзаяаг баривчилсны дараахан буюу
2013 оны эхээр баривчилсан бөгөөд Б.Хулан Хятадад хар тамхины
хэргээр цаазын ял сонссон Х.Дамдины эхнэр юм. Эгч дүүс элэг нэгтэн монголчуудаа гэлтгүй гэр бүлийнхнийгээ
энэ бизнестээ уруу татаж, бүр төрсөн дүү Б.Билгүүн, бэр н.Оюунзул нараар хар тамхи зөөвөрлүүлж, тэд Казахстаны хилээр хар тамхины нэвтрүүлэх гэжбайгаад баригдаж улмаар тус улсын шүүхээс 17 жилийн хорих ял сонсч долоон жилийг
нь үлдсэнхугацаагаа эх орондоо үргэлжлүүлэх хүсэлт гаргасаны дагуу өнгөрсөн 2014 онд
Ялтан солилцох гэрээгээр Монголд
авчирчээ. Харин тэдний ээлжит золиос болох шахаж, 3 жил шоронд хоригдсон
Н.Золзаяа эх орондоо ирэхээр болсон бөгөөд өнгөрөгч 11 дүгээр сарын 26-нд
болсон эцсийн шатны шүүх хуралд Монголын талаас анхаарал хандуулж, оролцсоны
дүнд нэг Монгол бүсгүйн амийг аварсан юм.
Дээд шүүх дээр анхан шатны шүүхээс
цаазын ял сонссон Н.Золзаяаг буруутай гэж үзэх нотлох баримт хангалтгүйн хэмээн
хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Н.Золзаяаг нийгмийн идэвхтэй, сайн оюутан,
санхүүгийн хүндрэл, хар тамхи наймаанд оролцоогүй хэмээн дүгнэжээ.
Харин түүнтэй бараг хамт суллагдсан
Б.Халиун Монголд ирэхгүй бөгөөд түүнийг ирвэл хууль хяналтынхан баривчлах нь
гарцаагүй биз.
Эцэст нь, хилээр гарах гэж байхад чинь хэн нэгэн хүн мөнгө амлах
ч юм уу ямар нэгэн байдлаар шүдэнцний хайрцагны хэмжээтэй ч хамаагүй сэжиг
бүхий зүйл өгвөл түүнийг нь авч явахгүй байхыг гаднын гаалийн байгууллагууд
иргэддээ сэрэмжлүүлдгийг сануулах нь зүйтэй болов уу.
Э.Төгс