Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүг шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.
Түүнд Эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3-д зааснаар ял оноолоо. Тодруулбал Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу 3 жил, 100.1-д заасны дагуу 2 жил, 107.3-д заасны дагуу 5 жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм. Улмаар түүний хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцов. Харин ялын үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамруулж, өнөөдөр суллаа.
Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3 –д зааснаар ялласан бөгөөд тус зүйл ангиудыг тодруулбал,
98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
100 дугаар зүйл. Тарчлаах
100.1.Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сархүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх
107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Эх сурвалж: Dorgio.mn