Бие даасан шинж чанартай эмэгтэй хүмүүсийн гаргадаг үйлдлүүд, ааш занг ерөнхийд нь тодорхойлох 15 шинж чанарын тухай.
1. Энэ төрлийн эмэгтэйчүүд хэн нэгэнд, найз залуу эсвэл нөхөр нь байсан ч зарим нэг зүйлийнхээ талаар хэлэлгүй хийчих тохиолдол олон. Энэ нь таныг ойшоохгүй эсвэл танд сэтгэлгүй байна гэсэн үг огт биш бөгөөд харин хүссэн, төлөвлөсөн зүйлсээ хэнээс ч асуулгүй өөрийн бодсоноор хийчихдэг зантай нь холбоотой.
2. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа хэт хурдан, идэвхтэй, өөрт нь хэт их анхаарал төвлөрсөн байдлаас татгалзах хандлагатай байж мэднэ. Энэ нь мөн л таныг ойшоохгүй байна гэсэн үг биш бөгөөд харин бүх зүйлд хянуур хандаж ирсэнтэй нь холбоотой.
3. Түүний найз нөхөд, эргэн тойрны хүмүүс таныг маш их сонирхож, ямар хүнтэй болзож байгаад нь анхаарлаа хандуулж байвал битгий гайхаарай.
4. Хэн нэгнээр, дурласан залуугаараа хүртэл ямар нэг зүйл хийлгүүлэх, тусламж гуйхаас үргэлж нэрлэхэнэ. Бүх асуудлаа өөрөө бие даан шийдэхийг эрмэлздэг хүний л зан шүү дээ.
5. Заримдаа хэт зөрүүд загнах нь бий. Ялангуяа чин сэтгэлээсээ хүссэн зүйл дээр эцсээ хүртэл бусдаас \”зөрнө\”.
6. Харилцааны дөнгөж эхэн үед хүртэл заримдаа ганцаар байхыг эрмэлзэх болно. Өөртөө цаг гаргаж, хүссэнээ хийж, бодож эргэцүүлэх, тайван байх дуртай байдалтай нь холбоотой.
7. Заримдаа дурлалт залуугаадаа хичнээн сайн байсан ч зай барих тохиолдол бий. Учир нь хэдий бие даасан, хүчирхэг бүсгүй мэт боловч дотор нь ямар нэг эргэлзээ, айдас хургасан байдаг.
8. Найз залуугаасаа заримдаа ил тод, заримдаа далд байдлаар өөрт нь хэр сайн, хэр их сэтгэлтэйг асуух болно. Учир нь тэр жинхэнэ үнэнч хайр дурлалыг л хайдаг, таны бодол хэр бодит өөрлүү нь чиглэсэн талаар маш их санаа тавих болно
9. Тэр өөрийгөө тойруулан хамгаалалтын хашаа мэт зүйл барьчихсан мэт санагдвал бас л бүү гайх, зөвхөн тэр хашааг давахыг л оролд.
10. Хүнд амархан итгэдэггүй хүмүүс. Гэхдээ нэг итгэсэн бол, маш их зүйлээ зориулахад бэлэн байдаг учраас итгэлийг нь үргэлж хүндэлж, дээдэлж байгаарай.
11. Анх танилцах үед маш хүчирхэг нэгэн мэт санагдаж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам ямар зөөлөн, мэдрэмтгий хүн болохыг нь та мэдрэх болно.
12. Бие даасан гэх тодотголтой ч тун зожиг, өөрийнхөө тухай ихийг бусдад ярьдаггүй хүмүүс байх нь элбэг.
13. Өөрийнхөө сул талуудыг маш их нуудаг хүмүүс. Харин сул талуудаа танд нуулгүй харуулах үед нь сайхан үгсээр өлгийдөн аваарай.
14. Эрэгтэй хүнээс огтхон ч хамааралтай бус, хэрэггүй мэт аашилж болох ч тэр бусдын л адил эмэгтэй хүн учир эр хүний хайр халамж үргэлж дутагдсаар л байдаг учир бууж өгөлгүй, түүнийг халамжилсаар л байгаарай.
15. Дурлахаас, хайрлахаас, өвдөхөөс, хагацахаас тэр дотроо чимээгүй үргэлж айж болгоомжилно. Учир нь тэдгээрээс үүдэн гарах уйтгар гуниг түүнд маш хүнд санагдах вий хэмээн айдаг