УИХ дахь \”Шударга
ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгт намын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох хүсэлтээ уламжиллаа. Мөн
Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр
болсон тухай дурдсан байна.
\”Шударга ёс”
эсвлийн бүлэг засагт хамтарсанаар Шадар сайд болон Эрүүл мэнд спортын яамныг
хариуцахаар тохиролцсон. Энэ дагуу Эрүүл мэнд спортын сайдад Ц.Оюунбаатарыг,
Шадар сайдад намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлж байгаагаа Ерөнхий сайдад
уламжилсан байна.
Магадгүй Ерөнхий
сайд \”Шударга ёс” эвслийн бүлгийн хүсэлтийг хүлээн авах эсэхээс АН болон МАХН
хоёрын хооронд хийгдсэн таамаг төдий тохироо тодорхой болох биз.