Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийн урилгаар Өмнөд Солонгос /БНСУ/-ын Ерөнхий сайд Хван Гё
Ан энэ сарын 15-17-нд Монгол Улсад
албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001
онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын
хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа
онцлог юм. Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим
хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг
болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар
санал солилцохоор төлөвлөж байна.
Төгc