Босго өндөртэй гэгддэг МҮОНТ-ийн нүүр царай болсон хөтлөгч Д.Одзаяа унших дасгал хийж буй бичлэгээрээ олон хүнээс өндөр үнэлгээ авсан билээ.
Тэгвэл телевизийн босгыг алхсан цагаас нь түүнд зааж, зөвлөж, эгч шиг нь цаашлаад ээж шиг нь дотно байсаар ирсэн нэвтрүүлэгч С.Чимгээг хөтлөгч бүсгүй маань ихэд үгүйлж буй сурагтай.
Тиймээс нэг дор ажиллахаа больсон ч бүсгүйчүүд маань хааяа гадуур уулзан, жаргал зовлонгоо ярилцан хүүрнэлдэх дуртай аж.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа \”Хараад л шууд тайвширдаг, нэг тийм дотно мэдрэмж төрдөг хүмүүс байдаг даа? Эрч хүчээр дүүрэн, ухаалаг эгчтэйгээ уулзах ямагт тийм сайхан байдаг. Ээж шиг, эгч шиг, багш шиг, найз шиг байж, зөвлөгөө туршлагаа харамгүй хуваалцдаг мундаг эгчээрээ дүү нь бахархаж, үлгэр дууриалал авдаг шүү.Баярлалаа, үнсье” хэмээн бичжээ.
эх сурвалж: mnews.mn