9-нд Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Жан Шянчэнь хэлэхдээ, 2015 оны эхний 10 сард Хятад улсын гадаад дахь банк санхүүгийн бус салбарт шууд хөрөнгө оруулсан хэмжээ нь 2014 оны мөн үеэс 16.3 хувиар нэмэгдсэнээр оны эхэнд тогтоосон бүтэн жилдээ 10 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг урьдчилан давуулж биелүүлжээ. Хятад улс хөрөнгийг гадаадад гаргах үе шатанд шилжиж, ирэх 5-аас 10 жилд гадаад дахь хөрөнгө оруулалт харьцангуй өндөр хурдтай өсөлтөө барих болно гэжээ.
9-нд Бээжин хотноо Хятадын Худалдааны яам 2015 оны \”Гадаад дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны улс орон, бүс нутгаар хуваарилсан танилцуулга\” нийтэлжээ. Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Жан Шянчэнь хэлэхдээ, 2014 онд Хятад улсын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 2002 оныхоос 45.6 дахин нэмэгдсэн. Ирээдүйд ийм өндөр хурдтай өсөлтөө барих бөгөөд төрийн өмчийн бус аж ахуйн нэгж дараагийн шатны гадаадад гаргах чухал хүчин болно гэжээ.
\”Энэ нь манай орны хөгжлийн үе шаттай холбоотой бөгөөд Хятад улс нэгэнт хөрөнгийг гадагш гаргах үе шатандаа ороод байна. Тиймээс ирэх 5-аас 10 жилд Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалт харьцангуй өндөр хурдтай өсөлтөө хадгалах болно. Нэг бүс нэг замын байгуулалт, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадавхын хамтын ажиллагааны стратеги зэргийн ахиц хөгжлийг дагалдан төрийн өмчийн бус олон аж ахуйн нэгж гадаадад гарч ажил төрөл эрхлэх нь улам олшрох болно\” гэжээ.
Хятад улсын аж ахуйн нэгжийн гадаадад гарч ажил төрөл эрхлэх цар хүрээ тасралтгүй өргөжиж, хилийн чанад дахь Хятадын аж ахуйн нэгжийн тоо 30 мянга шахаж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 3 триллион ам доллар хүрсэн байна. Хятад улсын аж ахуйн нэгжийн гадаадад гарч ажиллах явцад тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарын хөгжил нэлээд түргэн байгаа бол, гадаадад гарч ажиллах нь дан цулгуй бүтээгдэхүүний экспортоос иж бүрэн үйлдвэрлэлийн сүлжээ болон өөрчлөгдсөн аж. 12-р сарын 9-нд хуралдсан Төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар хурдны төмөр зам, цөмийн цахилгаан, цахилгаан дамжуулах ухаалаг сүлжээ зэрэг салбарыг гадаадад гаргахыг ахиулах хэрэгтэй хэмээн үзсэн байна. Жан Шянчэнь хэлэхдээ, энэ бол Хятад улс олон улс дахь өрсөлдөх хүчин чадлаа дээшлүүлж чадсаны илрэл гэжээ.
\”Хятадын техник мэргэжил, стандарт баримжаа, үйлчилгээг үйлдвэрлэлийн хүчин чадалтай хамт олон улсын зах зээлд гаргаж байгаа нь Хятад улсын олон улс дахь өрсөлдөх хүчин чадал дээшилсний чухал бэлэг тэмдэг болно. Дан ганц бараа бүтээгдэхүүний экспорт нь олон улсын зах зээл дэх өрсөлдөх хүчин чадлыг харуулж чадахгүй\” гэжээ.
Гэвч, Хятадын аж ахуйн нэгжийн гадаад гарч ажиллах нь тийм ч урагштай бус байна. Худалдааны яамны бүрэн бус бүртгэлийн дагуу, 2010 оноос хойш Хятадын аж ахуйн нэгжийн хилийн чанад дахь аюулгүй байдалтай холбоотой хэрэг 345 удаа гарчээ. Саяхан л гэхэд олон төрлийн арга хэмжээ авч, хилийн чанад дахь аж ахуйн нэгжүүд, ажилтан ажилчны аюулгүй байдлыг баталгаажуулахаа Худалдааны яамнаас мэдээлж байсан юм.
Олон нийтийн үйлчилгээний талаар, ХЯ-аас 7 жил дараалан \”Гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны улс орны талаарх танилцуулга\” гаргасан. Энэ жилийн танилцуулгад, дэлхийн 171 улс орон газар нутгийг хамарчээ. ХЯ-ны хамтын ажиллагааны ажил хариуцсан газрын дарга Жөү Люжюнь хэлэхдээ, \”Шинэ танилцуулгад бүрэн, шударга танилцуулахыг мөрдөж, онцгой улс орон, бүс нутгийн улс төрийн байдал, нийгэм, байгаль орчны өөрчлөлт, макро эдийн засгийн орчны хувиралт, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, төсөв төлөвлөгөө зэргийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа. Жил бүр шинийг гаргадгийн учир бол аж ахуйн нэгжүүдэд өөрчлөлт, эрсдэлийг ойлгуулан, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. Танилцуулгад, өөрийн орны болон эдгээр улс орон, газар нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаанд гарсан чухал өөрчлөлт хувиралт, түүний хэтийн төлөв, чиглэл хандлага, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, бодлого, эрсдэлийг өгүүлсэн. Мөн хүнээ яаж түргэн авч гарах, мөнгөө яаж аюулгүй авч ирэх, юанийг тухайн улс орны мөнгөөр солихыг дэлгэрүүлэх зэрэг талаар ч танилцуулсан\” гэжээ.
Хятадын ХЯ зэрэг салбар мөн өдөр, олон нийтийн үйлчилгээний цар хүрээг гадаадад өргөтгөх арга хэмжээг эхлүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд гадаад хөрөнгө оруулалтын тухай улам их мэдээ мэдээллээр хангаж эхэллээ.
эх сурвалж: mongol.cri.cn