Зам, тээврийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга асан, \”Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирал асан Б.Батзаяа болон түүний хамсаатнуудыг баривчилснаас хойш багагүй
хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэд хэргээ бүрэн хүлээгээгүй бололтой тэдний
хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг үзэж буйгаар Б.Батзаяа
болон түүний хамсаатнууд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглажулсад онц их хэмжээний хохирол учруулсан, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж шалгаж эхэлжээ. Тэд \”Шинэ
төмөр зам” төслийн хүрээнд улсаас их хэмжээний хөрөнгө
завшсан агаад энэ хэрэгт холбоотой гол хүмүүс нь одоог хүртэл төрд өндөр албан
тушаал хашиж байгаа учраас тэдний эсрэг хөдлөшгүй баримттай болохын тулд ажлын
хэсэг ажиллаж эхэлжээ. Нөгөө талаас энэ хэрэгт холбоотой зарим нэгэн хүмүүс
гадагшаа зугтсан учир Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.