Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих зорилготой Монголын Сайтын Холбоо нь хоёр жилд нэг удаа \”WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу зах зээлд тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил \”WEB AWARDS-2015” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМД 14 НОМИНАЦИД Үндэсний шилдэг сайтуудыг тодруулахын зэрэгцээ МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ОНЦЛОХ ХОЁР ЦОМЫН ЭЗЭН БАС ТОДРОХ ЮМ.
Сайтуудын номинациуд:
- Мэдээллийн Шилдэг сайт
- Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдэг сайт
- Гэр бүл, гоо зүйн мэдээллийн Шилдэг сайт
- Бизнес мэдээллийн Шилдэг сайт
- Эрэн сурвалжлах мэдээллийн Шилдэг сайт
- Шилдэг нийтлэлийн бодлоготой сайт
- Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайт
- Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
- Шилдэг хөтөч сайт
- Шилдэг дебют сайт
- Шилдэг орон нутгийн сайт
- Шилдэг маркетингтай сайт
- Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
- Шилдэг төрийн байгууллагын сайт
- ГРАНПРИ ШАГНАЛ БУЮУ ШИЛДГИЙН ШИЛДЭГ САЙТ
- Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ЦОМ
- ЦАХИМ СЭТГҮҮЛЗҮЙД ХАЛТАЙ АЛБАН ТУШААЛТАНД ОЛГОДОГ
ВИРУС АНТИ ШАГНАЛ
Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд:
- Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
- Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
- Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
- Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
- Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Эмэгтэй удирдагч
- Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Залуу удирдагч
Шалгаруулах журам:
Дээрх номинацид нэр дэвшихдээ сайтын танилцуулга, үйл ажиллагааны талаарх тайлан, тухайн байгууллагын удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан хүсэлтийн хамтаар дугтуйнд хийн битүүмжилж, МОСАХ-ны ажлын албанд хүлээлгэн өгнө. Гишүүн сайтуудаас ирүүлсэн хүсэлт материалуудыг МОСАХ-ны Удирдах зөвлөлийн 21 гишүүд болон Хяналтын зөвлөлийн дарга, дэд дарга нарын 23 хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах комисс хүлээн авч, сайтуудаас ирүүлсэн хүсэлтийг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Номинаци тус бүрд шалгуур хангасан 5 шилдэг сайтыг нэр дэвшүүлэн тэднээс нэг сайтыг шилдгээр шалгаруулан \”WEB AWARDS 2015” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд зарлан цом, өргөмжлөл гардуулна.
Авардсын ялагчдыг тодруулах хугацаа:
\”WEB AWARDS- 2015”–ийн номинациудад нэр дэвших тухай сайтуудын хүсэлт, үйл ажиллагааны тодорхойлолт, тайланг 2015 оны 12-р сарын 15-наас 25-ны хооронд хүлээн авч, 12-р сарын 28-ны өдөр Монголын Сайтын Холбооны удирдах зөвлөлөөс ялагчийг тодруулна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА
Харилцах утас: 88084523, 99008778