Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тун ноцтой нэгэн мэдээллийг дэлгэв. Тодруулбал, тэрээр өнөөдрөөс арав хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсны
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригт нар нэгэн албан бичиг
хүргүүлжээ. Тус албан бичигт УБТЗ хувь
нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг БНХАУ-ын талд худалдах саналыг тус
нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар гардан гүйцэтгэж байгаа тухай дурьджээ. Засгийн газраас хувьцаа худалдах тухай ямар ч шийдвэр, захирамж гараагүй. Гэтэл Л.Пүрэвбаатар ийнхүү дур зоргоороо аашилж, Монгол Оросын зарим төсөл хөтөлбөрийг гацаахад хүрлээ хэмээн Л.Пүрэвсүрэн мэдэгджээ.