\”Сайдын
100 өдөр\” нээлттэй өдөрлөг Барилга хөгжлийн төвд зохион байгуулагдаж байгаа аж. Өдөрлөгийн үеэр Барилга Хот
Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж
байгаа юм.
Мөн тэрээр \”Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч
А.Отгонбаяр/барилгачин залуу/-т Тэргүүний барилгачин цол тэмдэг олгох гэж
байгаагаа хэвлэлээр дамжуулан зарласан байна. Гэвч хөтөлбөр ёсоор шагнал
гардуулах болоход А.Отгонбаяр ирсэнгүй гэнэ. Эх сурвалжууд \”А.Отгонбаяр уг нь
арга хэмжээнд ирсэн байсан. Гэвч алга болчихсон” гэж хэлэв. Мөн түүнийг шагнал
авахаас татгалзсан байх. Тиймээс л яг шагнал гардуулах үеэр алга болчихлоо
хэмээн жиг, жуг хийжээ.