БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас энэ сарын 3-нд “Шашин шүтлэгийн эрх чөлөөг баталгаажуулах Хятад улсын бодлого, практик” цагаан номыг гаргасан талаар Синьхуа агентлагаас мэдээллээ. Цагаан номонд “Хятад улс шашны үйл хэргийг хуулиар удирдана. Улсаас бүх төрлийн шашинд эрх тэгш хандаж, шашныг захиргааны хүчээр хөгжүүлэх буюу хориглохгүй. Ямар ч шашин хуулийн заалтыг зөрчиж, бусдаас давуу, онц эрх эдэлж болохгүй. Улс орон, нийгэм олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой шашны үйл хэргийг улсаас хуулийн заалтын дагуу удирдах боловч шашны дотоод үйл хэрэгт оролцохгүй” хэмээн заасан байна.
Мөн “Улсаас хуулийн дагуу иргэдийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалан, шашин шүтлэгийн хэвийн үйл ажиллагаа, шашны салбарын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулж, шашны хууль бус үйл ажиллагааг хориглож, шашинг ашиглан хэт даврагч үзэл санаа, үйл ажиллагааг ухуулахыг хориглож, хилийн чанад дахь хүчин шашинг ашиглан нэвтрэн орж ирэхийг хориглож, шашнаар халхавч болгон хууль зөрчсөн гэмт ажиллагаанд цохилт өгнө” гэж тус номонд тэмдэглэжээ.
Түүнчлэн Хятад улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бодлого хэрэгжүүлж, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэн баталгаажуулах нь ХКН, Хятадын засгийн газраас шашин шүтлэгт явуулж буй үндсэн бодлого юм хэмээн тайлбарлаад “Хятад улс бие даан, өөрөө эзэн мэдэж, өөрсдөө зохион явуулах зарчмыг мөрдөж, шашны олон нийтийн байгууллага, шашны үйл ажиллагааг гадаадын хүчний нөлөө хяналтаас хамгаалах бол үндсэн хуульд заасан зарчим болох юм” гэжээ.