“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Засгийн газар хүсэлтийг нь хүлээж авсан талаарх мэдээлэл гарч байсан ч тус компанийн зүгээс үгүйсгээд байсан юм. Тэгвэл өнөөдөр Д.Ариунболд албан ёсоор албан ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн байна. Түүний оронд тус компанид үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг “Эрдэнэс-Тавантолгой” -н захирлаар томилжээ. Д.Ариунболд нь 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан юм.