Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл саатуулагдан шалгагдах хугацаандаа Г.Шийлэгдамбын биеийн байдал эрс муудсан тухай өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь мэдээлж байсан.
Удалгүй түүнийг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл одоогоор түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээрийн ангийн эмнэлэгт шилжүүлсэн, тэндээ үргэлжлүүлэн эмчилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.