Худалдаа хөгжлийн банкыг дээрэмдсэн хэргийн шуугиан намжаагүй байхад дахин нэг банканд хадлага
гарлаа. Тодруулбал, 19 дүгээр хороолол, Цагаан хаалганы ард орших \”Капитал”
банкны салбарт ажил тарах үеэр баг зүүсэн хоёр этгээд халдаж, хутгаар сүрдүүлэн
15 сая төргөр дээрэмдэж зугтсан хэрэг гарсан байна. Одоогоор цагдаагийн
байгууллагаас шуурхай баг гарч, гэмт этгээдүүдийг эрэн сурвалж байгаа аж.