Эх оронд нь иргэний дайн өрнөөд буй Сирийн нэгэн иргэн Малайз улсын нисэх буудалд сар гаруй хугацааг өнгөрүүлжээ. Хассан аль-Контар нь Куала Лумпур хотын олон улсын нисэх буудалд тэрээр өөрийн дүрс бичлэгүүдийг нийтэлж эхэлсэн үеэс ийнхүү олон нийт түүний талаар мэдэж эхэлсэн байна.
Тэрээр 2016 онд Сирид дайн дэгдэх үед ажил хийх эрхээ алдаж, түүнийг Арабын Нэгдсэн Эмиратаас Малайз улсад албадан гаргасан байна. Гэвч тэрээр Малайз руу нэвтрэх боломжгүй учраас Камбож, Экуадорт очих оролдлого нь ч бүтэлгүйтжээ. Одоогоор тус нисэх буудал болоод Малайзын Цагаачлалын албанаас сэтгүүлчдийн хүсэлтэд хариу тайлбар өгөөгүй байгаа аж.
WhatsApp аппликейшнээр хийсэн дуудлагадаа тэрээр энд мартагдан, хавчигдаж өнгөрүүлсэн хоногуудынхаа тоог хэдийнээ алдсан байна. “Би тусламж хүсэж байна. Цаашид нисэх буудалд амьдарч чадахгүй нь. Энэ бүх тодорхойгүй байдал намайг галзууруулах гэж байна” гээд тэрээр усанд орж, бас хувцсаа ч угааж чадахгүй байгаагаа хэлжээ.
Б.Болормаа