Эцэг, эх нь автын осолд орж нас барснаас хойш хүүхэд нь дөрвөн жилийн дараа хорвоод мэндэлсэн хосгүй үйл явдал Хятадад болжээ. Энэ хугацаанд ургийг эх орлуулагч төхөөрөмжинд бойжуулсан аж.
2013 онд амиа алдахаасаа өмнө нэгэн хос хүүхэдтэй болохоор оролдож хэд хэдэн удаа үр хөврөлөө хуруу шилэнд үр тогтоох аргаар хөлдөөлгөж байжээ. Гэвч ослоор нас барсных нь дараа тэдний эцэг, эх тэрхүү үр хөврөлийг үргэлжлүүлэн бойжуулахаар хуулийн маргаан үүсгэсэн байна. Үүний ачаар бяцхан хүү өнгөрөгч оны 12 дугаар сард Лаос хотноо мэндэлжээ. Гэвч энэ тухай мэдээллийг ердөө хэдхэн хоногийн өмнө “The Beijing News” сонин мэдээлсэн байна.
Тус сонин нийтлэлдээ нас барсан хосын эцэг, эх нь ургийг үргэлжлүүлэн бойжуулах хуулийн маргааныг хэрхэн гаргаж, тэмцсэн талаар тодорхой тайлбарлажээ.
Анх осол гарах үед тэдний үр хөврөл Нанжин хотын эмнэлэгт 196 хэмийн хөлдөөгчинд шингэ азотын саванд хадгалагдаж байжээ. Харин шүүхийн шийдвэр хүүгийн эмээ, өвөө нарын талд гарч, ийнхүү хорвоод мэндлэх хувь тохиосон байна. Гэвч Хятад улсад ургийг үргэлжлүүлэн бойжуулж, хүн болгох нь хууль бус учраас ийнхүү хилийн чанадад өөр эмнэлэгт шилжүүлэ шаардлага гарсан аж.
Б.Болормаа