Хууль зүйн сайд Д.Дорлигжав Мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Наран нарыг \”Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав нь цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллахдаа долоон жил ахлагч бүрэлдэхүүнд ажилласан туршлагатай алба хаагч нарын нэг аж. Тэрбээр дөрвөн хүнийг хутгалж, хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг алба хаагч нартайгаа хамтран шуурхай илрүүлсний учир энэхүү шагналыг гарджээ.
Харин цагдаагийн хошууч Д.Наран нь цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан. Бусдын амь насанд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдэн Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн хилээр оргон гарах гэж байсан этгээдийг түргэн шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагдсан байна.