Кембрижийн гүнгийн ахайтан хүү төрүүллээ. Лондон дахь Гэгээн Мэригийн эмнэлгийн Линдо жигүүрт мэндэлсэн хүү нь хаан ширээнд хүрэх тав дахь үе, Хатан хааны зургаа дахь зээнцэр хүү болж байгаа аж. Харин Кембрижийн гүн, түүний гэргий Кэтирин нарын хувьд гурав дахь хүүхэд нь болон мэндэлсэн юм.
Кенсингтоны ордны мэдээлснээр Кэтирин болон түүний шинэхэн мэндэлсэн хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ. Харин гүн Вилльям гэргийгээ төрөхөд дэргэд нь хамт байсан аж.
Дээрх мэдэгдлийг хоёр талын гэр бүлийн гишүүд хийсэн бөгөөд маш их баяртай байгаа гэжээ. Кенсингтоны ордноос цаг нь болохоор хүүгийн нэрийг зарлахаа мэдэгдсэн бөгөөд албан ёсны мэдэгдлийг Букингхэмийн ордны урд талд байрлуулах гэнэ. Хүүд Артур, Алберт, Фредерик, Жеймс, Филип гэх мэт зохиолчдын дуртай нэрнүүдээс өгч магадгүй гэж эх сурвалжууд таамаглаж байна.
Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйн зүгээс Вилльям, Кэтирин нарт баяр хүргэжээ. Тэдний анхны хүү хунтайж Жорж 2013 онд, охин гүнж Шарлот нь 2015 онд мэндэлж байсан юм.
Б.Болормаа