Дэлхий дахинаа алдартай, олон сая дагагчтай Энэтхэгийн шашны тэргүүн хүчингийн хэрэг үйлдсэнийхээ төлөө бүх насаараа шоронд хоригдох ял сонссон байна. Асарам Бапуг 2013 онд Жодхпур хот дахь ашрам буюу даяанчийн төвдөө 16 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнийг Улсын дээд шүүхэд давж заалдаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Өдгөө 77 настай номлогч нь дэлхий даяар бясалгал, иог заадаг 400 гаруй ашрамтай аж. Алдарт номлогчийн хэрэг үүгээр зогссонгүй, Гужарат мужид үйлдсэн байж болзошгүй хүчингийн хэргийг нь шалгаж байгаа гэнэ.
Одоогоор Жодхпур хотод номлогчийн дэмжигчид эсэргүүцэл үзүүлж, үймээн дэгдээж болзошгүй байгаа учир харуул хамгаалалтыг чангатгасан байна. “Хохирогч болон түүний гэр бүлийнхэнд учирсан хохирлын хариуд ямар ч нөхөн олговор “ гэж хохирогчийн өмгөөлөгч мэдэгджээ.
Өнгөрсөн онд тус улсад өөр нэг номлогч Гурмийт Рам Рахим хүчингийн хэрэгт холбогдсоны дараа түүний дэмжигчид үймээн дэгдээж, 23 хүн амиа алдаж байсан юм. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс хууль хяналтын байгууллагынхан бэлэн байдал зарласан байна.
Б.Болормаа