Монголчууд нөөшилсөн бүтээгдэхүүний лааз,
савыг үйлдвэрлэдэггүй байсан. Тэгвэл үйлдвэрлэж эхэлснээр жилд зургаан
сая.доллар хэмнэх тооцоо гарчээ. Лаазны үйлдвэр Дархан-Уул аймгийн төмөрлөгийн
үйлдвэрийг түшиглэн нээгдэж байгаа аж.
Энэхүү лаазны давуу тал нь маш бат бөх,
цагаан тугалгаар хийгдэж байгаа бөгөөд механик гэмтэл авахаас сэргийлж, гэрлийн
нөлөө, агаар, ус, хийнээс хамгаалагдахаар бүтээгджээ.
Английн зохион бүтээгч Питер Дюран 1810 онд
Францын Никол Апперийн нээсэн бүтээлийг ашиглан лаазыг анх нээж байсан юм.
Улмаар 1812 онд 1000 фунтээр Брайн Донзин, Жон Холл нарт бүтээлээ худалджээ.
Харин хоёр Англи эр 1813 онд Лондонгийн Бзрмондси дүүрэгт өөрсдийн лаазны
үйлдвэрээ нээж байжээ.
Орчуулсан:А. Хүслэн