УИХ-ын хурлын
гишүүн С.Ганбаатар популист, үйлдвэрчин, гудамжны хэмээх олон цол гуншигаа ХҮН
/Хөдөлмөрийн Үндэсний НАМ/-ын дарга хэмээх шинэхэн албан тушаалаар арвижуулсан.
Тэрбээр ХҮН-д элсч, намын дарга болсон даруйдаа 2017 оны Ерөнхийлөгчийн
өрсөлдөхөө мэдэгдсэн. 2012 онд Дарханаас бие даан нэр дэвшиж УИХ-ын дулаан сэнтийд
заларсан мань гишүүн АН, МАН-ын С.Ганбаатар шиг намгүй ч гэлээ рейтинг өндөр
хүмүүсийг улстөрд оруулахгүй байх, шинэ болон жижиг намуудыг шахан зайлуулах
хуулийн өөрчлөлтөөс үүдэж ХҮН-д элссэн. Гэхдээ С.Ганбаатарт ХҮН-ийг АН, МАН-ын дээр
гаргаж, Монголын улстөрийн ертөнцөд олон жил ноёрхож, ард түмний амьдралаар
тоглосон энэ хоёр намыг бүрмөсөн авч хаях зорилго бий. Ямартай ч, ахтайгаа
дэндүү адилхан бодолтой С.Гантуяа ирэх сонгуулиар Баянзүрх дүүргээс бие даан
нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа оржээ. Үүнтэй зэрэгцээд түүний эсрэг хар пиар ч
бэлдээд эхэлсэн гэнэ. \”Оюу Толгой\” компанийг Монгол,
гадаад ажилчдын цалингийн зөрүүгээр шүүхэд өгч гурваншатны шүүхэд
ялалт байгуулж байсан С.Гантуяа өнгөрсөн жилөндөр борлуулалттай \”Иргүн\” номоо хэвлүүлж байсан юм. Иргэн хүний
эрх, үүрэг, түүний хичээл зүтгэл ахуй амьдрал хийгээд улс орны хөгжилд ямар
үнэтэй хувь нэмэр оруулдгийг өгүүлдэг \”Иргүн” номыг Иргэн хүн, Эр хүн гэж тайлмаар. Ямартай ч,
ахтайгаа адил бусдаас хараат бус, бие даасан С.Гантуяа намын дарга ахынхаа дэмжлэггүйгээр
улстөрд хүч үзэхээр шийджээ.