Ам.долларын ханш 2004 төгрөгтэй тэмцэж байна. Уг нь бүр 1000 төгрөгөөс
бууна гээд хэлчихсэн Аж үйлдвэрийн сайдын мэдэгдэл ч бий. Гэвч буух нь бүү хэл
өссөөр л байна. Сүүлдээ цахим ертөнцөд \”ам.долларын ханш он, тоололтой уралдаж
байна” гэх хэлц хүртэл гарчихсан цахим хуудсаар цацагдаж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар
Төв банкнаас зарласан албан ханш 2004.88 төгрөг байгаа бол арилжааны банкууд
дунджаар 1998-2004 төгрөгөөр авч, 2007-2010 төгрөгөөр зарж байна. Харин \”Найман шарга”
валютын зах дээр өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар ам.долларыг 2005
төгрөгөөр авч, 2008 төгрөгөөр зарж байна.
Эндээс нэг л өглөө сэрэхэд ам.долларын ханш 2016 төгрөгтэй тэмцэж байвал
гайхах зүйл алга даа. Харин ам.долларын ханш өссөөр байгаа шалтгааныг сар
шинийн баярыг угтсан худалдан авалттай холбон тайлбарлаж байна. Монголбанк 31
сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн. Гэсэн хэдий ч ханшийн өсөлтийг зогсоож
чадахгүй л байна.
Амар