Монгол үндэстний гайхамшигт өв соёл болох хувцас, гоёл чимэглэлийн нарийн ур шимийг цогцлоон бүтээсэн \”Монгол үндэсний хүүхэлдэй\” дэлхий дахины сонирхолыг их татаж байна. Учир нь гадаадын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнд энэхүү бүтээл нь удаа дараа өндөр үнэлгээтэй оролцоод байгаа аж. Уг бүтээлийг 32 настай Баатар санаачлан өөрийн баг бүрэлдэхүүний хамтаар бүтээжээ. 2014 онд Баатар Америкийн Калифорнийн Их Сургуулийн Урлагийн салбарыг төгссөнийхөө дараа гадаад дотоодын нэртэй их сургуулийн урлагийн салбарыг төгссөн 28 оюутантай хамтран бүтээжээ. Монгол үндэсний хүүхэлдэй нь бодит хүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээтэй бөгөөд уламжлалт хувцас гоёл чимэглэлээр чимэглэгдсэн нь үндэсний өвөрмөгц аж байдлыг харуулж байгаа нь дэлхий дахинд гар урлалын хөгжлийг сурталчилсан бодит үйл хэрэг болжээ.