ОХУ-тай харилцан визгүй зорчдог
болсноор хойд хөршийг зорих иргэдийн тоо эрс ихэссэн билээ. Мэдээж ОХУ-ын өмнөд
зах Буриад Улс, тэр дундаа Буриадын нийслэл Улаан-Үд хотод очдог билээ. Тэгвэл
Буриадад гоц халдварт гахайны томуу өвчин дэгдэж энэ өвчний вирусээр зургаан
хүн өвчилжээ. Буриадын эмч нарын мэдээлснээр, өвчилсөн хүмүүс бүгд хүүхэд
бөгөөд 3-6 насны таван хүүхэд, 13 настай нэг хүүхэд байгаа аж. Тиймээс олныг
хамрах өндөр эрсдэлтэй энэхүү гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Мэдээж үүний хамгийн наад захын арга хэмжээ нь маск
зүүх юм.
Гахайны томуу хамгийн сүүлд 2009-2010 оны өвөл ОХУ, Европт дэгдэж,
тухайн үед дэгдсэн H1N1 төрлийн,
А хүрээний энэхүү гахайны томуу багагүй гарз хохирол учруулж, вакцины
тусламжтайгаар дарж байжээ. Гахайны томуу нь их хүйтэн өвөл дэгддэг өвчин
бөгөөд нэгдүгээр сарын 25-наас эхлэн дулаарч эхэлсэнтэй холбогдуулан дарагдана
хэмээн найдаж байна.
Төгс