Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх зөмын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, замвыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр \”Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг \”Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалт хийнэ
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.