Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцож \”Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрт”-т гарын үсэг зурсан байна. Ингэснээр Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр \”Биокомбинат” Төрийн өмчит үйлдвэрийн газарт техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх, малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд томоохон ахиц гарах юм.