Танай унтлагын чинь өрөө хаана байралдагаас үл хамааран /хайрын харьцааны орчин/ Фэн шуй ашиглан хайр дурлалыг өөр рүүгээ татаж болох гайхалтай аргууд байдаг.
Гаргаж хаях шаардлагатай зүйлүүд:
Өнгөрсөн харьцаатай холбоотой бүх л эд зүйлс: дурлалын захидлууд, бэлэг сэлт зэрэг
Хэрвээ та хань ижилтэй болохыг хүсч буй ганц бие бүсгүй бол гэртээ байгаа ганц бие хүний энэргийг гэр рүү чинь татаж байдаг дан ганц эмэгтэй хүний дүрс бүхий зураг /хананд чинь өлгөөтэй жаазалсан зураг/ байвал гарга.
Хосоороо биш эд: унтлагын чинь өрөөг ганцхан чийдэн гэрэлтүүлж байдаг бол та ганцаараа байхтайгаа эвлэрсний шинж
Хурц, үзүүртэй эд зүйлс: хайр дурлалын орчинд хурц үзүүртэй зүйлс байх нь танд таалагддаг хүмүүсийг амьдрал руу чинь оруулахгүй байх нигууртай. Жишээ нь, кактус байлгах хэрэггүй.
Эмэгтэй хүний энерги шингэсэн эд зүйлс: үнэртний олон шил сав, оёдол, хатгамал, нэхмэлүүд. Өрөөндөө зарим нэг, эр хүний энерги татах зүйлс оруулж тавь
Энерги төөрөлдүүлэх зүйлс: телевизор, дасгалын аппаратууд, ажилтай холбоотой зүйлс
Хүүхдийн энерги татах зүйлс: амьтны баримлууд, хүүхэлдэй зэрэг нь эр хүний энерги татахгүй.
Нэмж байрлуулбал зохих зүйлс:
Өрөөндөө хайр дурлалд шаардлагатай зай гаргаж өг: шүүгээ саваа зайчилж, хэрэггүй зүлсээ тарааж өгч, эм тан их байвал онц чухал бишийг нь хая
Ганцаар байдаг зүйлсийг хос болго – гэрэл чийдэн, хос лааны суурь, хос зүрх г.м
Хайр дурлал ирж буйг мэдэрч, шинэ харьцаанд бэлэн байгаа бол: унтлагын орны цагаан хэрэглэл, лаа, цэвэрхэн ванны өрөө, халат, массажны тос г.м. зүйлүүдээ шинэ болго.
Фэн шуйд ягаан өнгө хайр сэтгэлийг илэрхийлдэг тул ийм өнгийн эд зүйлс өрөөндөө тавь.
Дугуй, бөөрөнхий хэлбэртэй зүйлс – цаг, зургийн жааз, бусад эд зүйлс