Оюутны өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлжээ. Их, дээд сургуулийн өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй байгаа учраас хоёр хэсэг болгож, нийтийн тээврээр зорчих картыг нь хааж байгааг албаны хүн мэдэгджээ.
Нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа бол ирэх сард амрах оюутнуудын картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар болжээ.