Шведийн Засгийн газар дүрвэгчдээ албан гаргах тухай
мэдэгдэл гаргаад байгаа. Тэгвэл энэ мэдэгдлийн дараа Австрийн Засгийн газар
2019 он хүртэл нийт 50000 цагаачийг эх орон руу нь буцаах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, эх нутагт нь дайн дажин болоогүй, эдийн
засгийн шалтгаангүй Мороко, Алжир, Тунис, Гүрж, Гамби, Монгол зэрэг улсын хууль
бус цагаачдыг хүчээр нутаг буцаах тухай шийдвэрт тусгасан байна. Ингэхдээ 10
хоногийн түргэвчилсэн арга хэрэглэнэ гэжээ.
Хэрэв сайн дураар Австри улсыг
орхин гарвал 500 еврогийн урамшуулал олгоно. Үгүй бол хүч хэрэглэж,
баривчлан нутаг буцаана гэж тус улсын мэдээллийн яамнаас мэдээлж байгаа аж. Мөн \”цаг
үрээд хэрэггүй, бид таныг буцаах болно” гэсэн зарыг сошиал сувгаар тарааж
байгаа талаар Die
Krone цахим хуудсаар
мэдээлсэн байна.