хичээлийн жилийн нээлтийн ёслолд оролцохдоо БСШУ-ы сайд Л.Гантөмөр тус
сургуулийг хөтөлбөрөө хамгийн сайн шинэчилж чадсан гэдгийг онцолсон юм.
Багш
мэргэжилтэн бэлтгэн гаргадаг тус сургуулийн хувьд өөрийн гэсэн
онцлогтой. МУБИС-ийн хөтөлбөр шинэчлэгдэнэ гэдэг орчин үеийн хөгжилтэй
хөл нийлүүлсэн, эрдэм боловсролтой, чадварлаг сайн багш нарыг бэлтгэн
гаргана гэсэн үг. Багш нар бол Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын
оюуны хөтөч нь.
Ийм
санааг БСШУ-ы сайд хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хэлж байв. 2012
оноос эхэлсэн боловсролын салбарын шинэчлэлийн нэг гол тулгуур бааз нь
МУБИС юм. Тус сургуульд энэ жил 2300 оюутан
шинээр элсчээ. Багшийн мэргэжлийг сонгон хичээлийн шинэ жилээ эхлүүлж
байгаа шинэхэн оюутнуудад хандан багш хүний эрхэм чанарыг шингээсэн,
хүүхдийг хайрлах сэтгэлтэй шилдэг боловсон хүчнүүд болохын төлөө
өнөөдрөөс эхлэн хичээгээрэй хэмээн Л.Гантөмөр сайд захилаа.
Сайд
мөн МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын
сургуулийн нээлтэд оролцсон юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд
МУБИС-ийн сургуулийн эрдэмтэд дээр суурилан Монгол Улсын боловсролын
шинэ стандарт шинэ хөтөлбөрүүдийг гаргасан билээ. Сургуулийн өмнөх
боловсрол, бага боловсрол, суурь боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж
зорилго чиглэл нь тодорхой болж дэлхийд өрөлдөх хэмжээний агуулга арга
зүйгээр баяжиж байгаа. Энэ их эрдмийн ажлыг гардаж хийсэн МУБИС дэргэдээ
лаборатори сургууль байгуулан ажиллаж байгаа ажээ.
Уг
лаборатори сургуулийг зөвхөн байгалийн ухааны гүнзгий гэдэг томьёогоор
хязгаарлагдахгүй дэлхийн нэг номерийн сургууль болж төлөвшинө гэдэгт
итгэж байгаагаа БСШУ-ы сайд онцоллоо.