АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ Умард Солонгостой дайн үүсч боломжгүй гэх хувилбарыг анхааралдаа үргэлж авч ирсэн” хэмээн мэдэгджээ. Мөн энэ үеэр тэрээр хоёр улсын төрийн тэргүүний уулзалт болно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Хэрэв Ким Чен Ын Дональд Трамптай тоглож болно гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Уг уулзалтаас татгалзах бүрэн эрх АНУ-ын ерөнхийлөгчид байгаа” хэмээн ярьжээ. Энэ өдрүүдэд Дональд Трамп, Ким Чен Ын-ы хэлэлцээрийн талаар дэлхий нийт анхаарч байгаа бөгөөд хоёр тал уулзах газар болоод өдрийг одоог хүртэл тохирч чадаагүй байна.