Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 25 мянган 140 эх амаржиж, 25 мянган 310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
Мөн энэ оны дөрөвдүгээр сард 6584 эх амаржиж, 6639 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 32 (0.5%)-оор, амьд төрсөн хүүхэд 15 (0.2%)-аар буурчээ. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард 370 болж, өмнөх оны мөн үеэс 11 (3.1%)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 440 болж, өмнөх оны мөн үеэс 18 (4.3%)-аар нэмэгдсэн аж.
Нялхсын эндэгдэл энэ оны дөрөвдүгээр сард 89 болж, өмнөх сараас 2 (2.2%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 108 болж, 3 (2.7%)-аар тус тус буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард 15 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурсан байна. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл дөрөвдүгээр сард 13 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, хоёр хүүхдээр буурсан байна.
Харин эхийн эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард долоо болж, өмнөх оны мөн үеэс хоёр (40.0%)-оор нэмэгдсэн байна. Харин 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард 28 болж, өмнөх оны мөн үеэс зургаагаар нэмэгджээ.