Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 4. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сайхан хувь тавилан хүлээж байна. Ямар замаар явахаа хувь тавилан чинь харуулах, гэр бүлтэйгээ эсвэл сайн найзтайгаа энэ үдшийг өнгөрөө. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр, хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань тусална. Та авьяасаа бүрэн нээж чадна. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Танд дараа нь том боломж нээгдэнэ. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий.
Үхэр (4/20-5/20)
Cap таны орд руу нүүсэн нь таны хувийн амьдрал, ажил мэргэжлийг тань өөрчлөхөд өндөр ач холбогдол өгнө. Гэр бүлийн харилцаа болон хайр дурлалын адал явдалд тааламжтай өдөр. Эрсдэлтэй, аз туршсан үйл явдалд дурламтгай зан тань таныг таагүй зүйлд хөтөлж болзошгүй. Гэхдээ зөв тооцоо, хүмүүсийн мэдлэг чадвар үүнээс үүдэн гарах эрсдэлийг багасгахад тусална. Од эрхэс таныг зоригтой байж, ямар ч үед өөрийн гэсэн байр суурийг хадгалахыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Архаг өвчнүүд сэдэрнэ. Өвчин таныг одоо хүртэл тийм ч их зовоогоогүй. Мөн та баашилдаггүй бол та халдварт өвчин тархсан үед ч дажгүй өнгөрөөж чадах юм байна. Хэт ядарч дархлаагаа сулруулахгүйн тулд цаг хугацаа, хүч чадлаа зөв хуваарил. Эрэлт шаардлагад тэвчээртэй, даруу хандаарай. Бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тулгах хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Саруул ухаан, бодит үнэнийг бэлгэдсэн өдөр. Бүх зүйл бодит дүр төрхөө олно. Таны санаа бодлууд амьдралд биелэх боломжтой, уурлаж маргалдах хэрэггүй. Нийгмийн ажил, хуулийн болон эмнэлгийн арга хэмжээнд амжилттай байна. Хайр дурлал, романтик явдалд гайхалтай сайн. Амьдралын чиглэлээ олохыг хичээхийг зөвлөж байна. Байгальд сайхан амарч тайвшир.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл санаа тогтворгүй, хувирамтгай байна. Түр зуурын сэтгэлийн хөөрөлд бүү авт. Ганцаараа тайван бай. Удалгүй та харилцаа холбоогоо сайжруулж, бүх зөрчлийг зовлонгүй арилгаж чадна. Энэ ордны хамтрагчид нь өөрийн ур чадвараа гарган батлахад сайн тохиромжтой цаг юм. Таны хамтрагч таныг бодит байдалдаа байхыг таамаглаж байна.
Охин (8/23-9/22)
Өнөөдрийн нөхцөл байдал, уулзалт яриа таны мартахыг хүсдэг, өнгөрснийг санагдуулна. Урлагийнхан шалгаруулалт, тэмцээнд амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла. Ажил төрөл танаас анхаарлаа илүү ихээр төвлөрүүлэх, зохион байгуулалттай ажиллахыг шаардах болно. Том хэмжээний зардал гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр ихэнх хүмүүс хайр дурлалын хувьд азтай байх бөгөөд гайхалтай гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Хэрвээ таныг өнөөдөр үл таних хүн гэнэтийн зоогт уривал түүнээс соёлтой татгалзах хэрэгтэй. Өнөөдөр та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Та өөрийн үзэл бодлоо хамгаалаарай. Сонор сэрэмжтэй бай, гэхдээ л үйл явдлын өрнөлийг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Гэхдээ оройг нам гүм газар өнгөрөөх нь таны сэтгэлийн таалалд нийцэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр бага насны хүүхдүүдэд хүнд өдөр байна. Учир нь томуугийн гаралтай өвчнөөр өвдөж эцэг эхээ амаргүй байдалд оруулна. Гэвч үүнийг зохистой хэрэглэсэн эмийн ачаар хурдан эдгээнэ. Харин барилгын салбарт ажиллагсад анхаарал болгоомжтой байхыг одод сануулж байна. Өндрөөс юм унах, харанхуй нүх рүү ойчих зэрэг эрсдэл өндөр байна. Үдээс хойш ангийн махнаас болгоомжилж аль болох идэхгүй байхыг зөвлөж байна. Харин энэ өдөр мөнгө санхүүтэй холбоотой асуудал гарахгүй.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр мэргэжлийн салбарт ажилладаг хүмүүс толгой өндийх завгүй байх бөгөөд өдөр яаж өнгөрснийг анзаарахгүй. Ингэж ажиллах нь танд мэдлэг туршлага хуримтлуулахад хэрэгтэй ба удирдлагаасаа зэмлэл хүлээнэ. Харин өдрийн хагаст хулгайд эд зүйлээ алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Толгой хүчтэй өвдөх, өдрийн турш уур уцаартай тайван бус байхыг од эрхэс сануулж байна. Оройдоо бүх зүйл хэвийн болно. Аялал жуулчлалд явахаас татгалз.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр сэтгэлээ хөдлөлөө хянаж, найз нөхөд, ойрын хамаатнуудынхаа зөвлөгөөг анхааралтай сонс. Үдшийг идэвхтэй амрах, зугаацаж цэнгэх, хүнтэй танилцахад зориулахад тохиромжтой. Өнөөдөр багаар ажиллахад их тохиромжтой өдөр бөгөөд зорилгодоо хүрч чадна. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх вий.
Хумх (1/20-2/18)
Сургалт хүмүүжил, багшлах ажил эрхэлдэг хүмүүст таатай. Санхүүгийн байдал сайжирна, эсвэл ажил хэрэг бүтэмжтэй байна. Одод хэм хэмжээ, эв дүй олох чадвараа дээшлүүлэхийг шаардаж байна. Хамт ажиллагсад эсвэл удирдлагатайгаа зөрчил үүсгэх нь таны ашиг сонирхолын эсрэг болно. Бардам зан ба зөвшилцөлд хүрэх гэсэн хоёр замыг сонгох эвгүй сонголт хийхэд хүрнэ. Магадгүй хамт олонд тань таны байр суурь өөрчлөгдөнө. Байгаа байдлыг зүрхэндээ ойрхон тусгасны хэрэггүй. Ямар ч арга хэмжээ авсны хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Бүхий л асуудлаа шийдвэрлэхэд таатай байх болно. Хайр сэтгэл, хүсэл тачаал дээд цэгтээ хүрэх бөгөөд үүнийг дэврээхгүй байх тал дээр анхаарлтай бай. Ажлын хамтрагчдаа хатуу хүтүү үг хэллэг хэлэхгүй байж, түүнийг аргадан энэрэх хэрэгтэй. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Өнөөдөр чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх зэрэгт өлзийтэй сайн байна. Харин таагүй уур амьсгал бүрдүүлэх нь муу үр дагавартай тул хожим харамсана. Өнөөдөр шинээр эд бараа авах хэрэггүй.