Ерөнхий сайд асан С.Баяр Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг эргэж очиж байгаа хүн олон байгаа гэнэ. Өчигдөр гэхэд салбарын сайд Д.Сарангэрэл өөрийн биеэр эргэж очжээ. Түүнээс гадна хоёрдугаар эмнэлгийн гадуур том хар машинууд хөлөглөсөн хүмүүс С.Баяртай уулзахаар эмнэлгийн гурван давхар руу их гарч байгаа талаар тэнд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд ярьж байна. Тулай өвчин нь хүндэрсэн гэх шалтгаанаар улсын эмнэлэгт хэвтэн эмнэлгийн үйлчилгээ авч байгаа С.Баяр өмнө нь хорих ангид хэвтэж байхдаа өөрийн хүсэлтээр хэнтэй ч уулзмааргүй байна гэдгээ хэлж байсан бол өдгөө улсын эмнэлэгт хэвтэж байгаа түүнтэй уулзах гэсэн хүмүүс нь чөлөөтэй уулзаж байгаа гэнэ. Мөн түүнчлэн түүний хэвтэн эмчлүүлж байгаа өрөөг тусгай хамгаалалтад авсан байгаа ажээ.