Авлигатай Тэмцэх Газраас сар бүрийн 25-нд тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Энэ сард хийсэн ажлуудын талаар тус газрын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
ХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан гурван албан тушаалтныг хариуцлага тооцсон
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгааа төслүүдийн үр дүн тодорхойгүй, зарцуулалт тавих хяналт байхгүй, хэт үрэлгэн байгаа нь авилгын эсрэг гэмт хэргийг бий болгож байна гэж үзэж байна. ХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан гурван албан тушаалтныг хариуцлага тооцсон. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрнөг орлдогыг үнэн зөв мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Артур, Бодлого төлөвлөлтийн газрын хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Гүнсэн-дарь нарт сахилгын шийтгэл ногдуулж, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Завхан аймгийн МХГ-ын дарга Даваадорж авилгын эсрэг хуулийг зөрчсөн нь тогтоогдож цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Мөн 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны ачаалал нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн иргэн аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 85 гомдол мэдээлэл ирснээс 29 гомдолд хэрэг бүртгэлтийн мэдээлэл нээж, 27 гомдолд хэрэг бүртгэлтийн мэдээлэл нээхээс татгалзаж, долоон гомдол мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлэн шалгасан” гэв.
Ерөнхий сайд асан С. Баяр урьдчилан хорих 461 дүгээр авч ирж өмгөөлөгчийг нь оролцуулж байцаалт авсан
Энэ үеэр шалгагдаж байгаа хэргүүдийн талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Э. Идэрцогтоос тодрууллаа
-Ерөнхий сайд асан С.Баяр. Ч.Сайханбилэг нар цагдан хоригдож байгаа. С.Баяр эрүүл мэндийн байдал муудаж эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү. Мөн Энхжаргал дарга өрөөнд авч ирж байцаасан асуудал яригдаад байгаа?
-Шалгаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлдэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал дээр нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, шалгагдаж байгаа. Хоригдож байгаа сэжигтэн яллагдагчийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа байдаг. Өөрөөр хэлэхийн бол үзлэг, эд зүйл хурааж авах гэм мэт тодорхой ажиллагаануудыг хуулинд заасан дагуу прокурорын хяналтад дор явуулдаг. Энэ сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С. Баяр урьдчилан хорих 461 дүгээр авч ирж өмгөөлөгчийг нь оролцуулж байцаалт авсан. Харин АТГ –ын даргын тухайд авлигын эсрэг тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд шалгагдаж байгаа хэрэгтэй танилцаж үүрэг чиглэл өгөх эрх нээлттэй байгаа. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй.
-Цагдан хоригдож байгаа С.Баяр болон Ч.Сайханбилэг нараас хэдэн удаа байцаалт авсан вэ?
-Хэргийн цар хүрээ нэлээд их байгаа. Үзэх харах асуудал их байгаа учраас мөрдөн шалгах асуудал удааширалтай байгаа. Одоо хэнээс хэнд удаа байцаалт авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. залхааж удааширсан зүйл байхгүй. Бүх шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа.
-Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон дэд сайд Б.Цогтгэрэлтэй холбоотой асуудлаар Монголын төмөр замын нэгдсэн холбооноос танайд шалгуулах гомдол ирсэн. Үүнийг хэрхэн шийдэж байгаа бол?
Улаанбаатар төмөр замын дарга Жигжиднямаа холбоотой асуудлыг урд шалгасан. Воганаас гадна туслах материал гэх мэт хэд хэдэн асуудлыг шалгаж байгаа. Эдгээр тодорхой үндэслэлтэй эрүүгийн хэрэг үүсгэж ялалгчаар татах санал хүргүүлсэн. Прокурор мөрдөгчийн саналыг хүлээж аваад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гээд буцаасан. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжиллээд явагдаж байгаа.
-МУИС-ын захирлын асуудлыг шалгаж байгаа юу. Оюутнуудаас мөнгө татаж авлига авч байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-МУИС-ын захирлыг яллагчаар татсан асуудал байхгүй байна. Хэрэг бүртгэлийн хэргийг нээгээд шалгаж байгаа.
-Үндсэн хуулийн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Одоо Д.Сугарыг шалгах уу?
-Жастын Батхүүгийн хэрэг дээр цагдаагийн байгууллага нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Одоо бид энэ хэрэг дуудаж мэдүүлэг авна.
-Оюутолгой төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг шалгуулах хүсэлтийг Б.Жагар тэргүүтэй хүмүүс гаргасан. Энэ асуудлыг шалгаж эхэлсэн үү ?
-Гомдлыг хүлээн авч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа.