Төв банкны захиалгаар Тэнхлэг
зууч компани \”орон сууцны үнийн индекс”-ийн судалгаа хийж, олон нийтэд
танилцуулдаг. Тэгвэл тус компаниас энэ оны нэгдүгээр сарын орон сууцны үнийн
индексийг /ОСҮИ/ танилцууллаа.
Судалгаагаар ОСҮИ өнгөрөгч 2015
оны 12 дугаар сард 5.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх 11 дүгээр сараас 1.1
хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 11.3 хувиар, 2014 оны 12 дугаар сартай харьцуулахад
11.3 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс
19.1 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.5 хувь, оны эхэн үеэс 6.1
хувь, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин хуучин орон сууцны үнийн
индекс суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сарын үзүүлэлтээс бууж, 1.5 хувьтай
гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15.2 хувиар буурсан үзүүлэлт
юм. ОСҮИ-ийг Хедоник Регрессийн аргаар тооцоолдог гэж Тэнхлэг зууч компаниас
танилцууллаа. Энэ тооцоололд Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд шинээр
нийлүүлэгдсэн болон хуучин нийт 5153 орон сууцны мэдээлэл хамрагдсан байна.