Ирэх сонгуулиудын /2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль/ дараа дампуурах өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад орчихоод буй Монгол Улсын өр хэрээс хэтэрч, эргэн
төлөлтөд бус ирэх сонгуульд л анхаарлаа хандуулагсад олон байна. Зургадугаар
сарын 29-нийг хүртэл гүрийж байгаад сонгуулиа хийсний дараа л гадаад өрөнд
анхаарал тавих гээд байх шиг.
Гэсэн ч тэр хүртэл Монгол Улсын Засгийн газрын өр
эхнээсээ авахуулаад өдрөөр бус цаг, минут, секундээр нэмэгдэж байна. Өдрийн 13
сая төгрөгний өрийг секундэд шилжүүлсэн ч багагүй л тоо гарна. Энд хөрш орнуудаасаа
авсан хөнгөлөлтттэй зээл, олон улсад гаргасан бондын хүү, эргэн төлөлтийг
дурдалгүйгээр ганцхан Канадын \”Хан Ресурс” компанид төлөх ёстой Монгол Улсын
Засгийн газрын 100 сая ам.долларын өрийн тухай дурдах гэсэн юм.
Дорнодод уран
олборлохоор хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан Канадын \”Хан
Ресурс” компанийн лицензийг эрх баригчид алдаатай бодлого, эрх ашиг болон
ОХУ-ын нөлөөний улмаас цуцалсантай холбогдуулан \”Хан Ресурс”-ийнхан Монгол
Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгсөн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн
газраас 320 сая ам.доллар нэхэмжилснийг Гаагийн шүүх 80 сая ам.доллар болгож,
өдрийн 6485 ам.доллар /13 сая төгрөг/-ын хүүтэйгээр төлөх шийдвэр гаргасан юм.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар энэ мөнгийг төлөхгүй хэмээн давж заалдахаа
мэдэгдсэн ч олон улсын шүүхийг давж заалдах ямар ч эрх байхгүй гэдгээ ухаарсан.
Тиймдээ ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд АНУ-д айлчлахдаа \”Хан Ресурс”-ийн өрийг
төлнө хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өдгөө энэ мөнгө буюу 80 сая ам.долларын хүү
нэмэгдсээр 100 сая ам.долларт хүрээд
байгаа билээ. Хамгийн сүүлийн байдлаар өдрийн 6485 ам.доллар /13 сая төгрөг/-ын
хүүтэй энэ мөнгө 107 сая ам.доллар /215,819,000,000 төгрөг/-т хүрээд байна. Монгол
Улсын Засгийн газар сан хөмрөгөө барж буй энэ үед энэхүү өрийг төлөхийг
төдийлөн яарахгүй байна.
Нөгөө талаас ОХУ Монгол Улсын ОХУ-д төлөх ёстой их өрийн 97.8 хувь буюу 174.2 сая ам.долларыг хүчингүй болгож, үлдэгдэл 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор ОХУ уруу шилжүүлэх шийдвэр гаргасан. 1 сарын дотор 3.8 сая ам.доллар бүрдүүлж хойд хөрш рүү шилжүүлэхээр чардайж буй манайхан юун \”Хан Ресурс\”-ын 100 сая ам.доллар болчихоод байгаа нь ойлгомжтой.
Нинж