Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Уг шийдвэр нь төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм байна. Тэгэхээр төрийн байгууллагын алба хаагчид ажлын байрандаа фэйсбүүк, твиттер, youtube, Instagram, Steam зэрэг төрөл бүрийн видео болон видео тоглоомыг ашиглахгүй болж байгаа юм байна. Харин шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нарт үүрэг болгосон байна.