Монгол Улсын Гавьяат жүжигчин, Поп дива Б.Сарантуяа NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлгийн зочноор оролцсон байна. Тэрээр “гэрийн хувцастай хогоо асгаж яваа эмэгтэйчүүдэд хөнгөн атаархдаг, яг л тийм гэрийн эзэгтэй байхыг мөрөөддөг. Хэдийгээр төрийн албан хаагч болсон ч ажлаасаа чөлөө аваад ижийгээ асарч байна. Өндөр настай ээжийнхээ орны урдуур гудас дэвсээд унтдаг. Амьдралд эр хүнээр дутсан зүйл байхгүй байна. Миний хүү ээждээ их түшиг тулгуур болдог” гэв.