АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газарт ажилтан асан 58 настай Рон Роквел Хансен гэгч Хятадын талд тагнуул хийж байгаад илэрч баригджээ. Тэрээр өнгөрсөн бямба гарагт нууц мэдээлэл тэээвэрлэн Хятад руу нисэх гэж байгаад АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажиилтнуудад баривчлагдсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Рон Роквел Хансен нь улсынхаа нууцыг Хятадын талд нийтдээ $800,000 орчмоор зарсан нь тодорхой болжээ. Орос, хятад хэлээр чөлөөтэй харьцдаг тэрээр 2003-2017 онуудад АНУ болон Хятад улсуудын хоорнд олон удаа зорчиж байсан байсан бөгөөд улсын чухал нууц бичиг баримттай харьцах эрхтэй байсан ажээ.